Энэтхэг улсад сүүлийн жилүүдэд ядуу тариачид амиа хорлох явдал газар авч байгаа тухай тус улсын нэртэй судлаач Вандана Шива CNN телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Ядуу тариачид амиа хорлох явдал 1997 оноос эхэлсэн бөгөөд төр засгаас хөдөө аж ахуйн салбарт явуулж буй оновчгүй бодлогын улмаас өрөнд баригдаж аргаа барсан тэдэнд амиа хорлохоос өөр сонголт үлддэггүй аж. Даяарчлалаас шалтгаалан химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн зах зээлд орж ирснээр тариачдын орлогын цорын ганц эх үүсвэр болох хөвөн болон тариа будааны үнэ буурахад хүргээд байгаа. Үүнээс болж тариачид дараа жил тариалах үрээ авч чадахгүй зээл авдаг байна. Улмаар зээлээ төлж чадалгүй дампуурч байгаа ажээ.
Тус улсад сүүлийн 13 жилийн хугацаанд 200 000 тариачин газраа өрөнд алдсанаас амиа хорлосон гэсэн судалгаа байдаг юм байна. Түүний бодлоор тариачид хичнээн хичээгээд химийн үйлдвэрлэлийн салбартай өрсөлдөх боломжгүй гэнэ. Учир нь гар аргаар ургуулсан хүнсний бүтээгдэхүүн химийн аргаар боловсруулсан хүнснээс 2-3 дахин өндөр өртөгтэй байдаг ажээ.
Энэ байдал цаашид улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа учраас тэрбээр энэ асуудалд төр засгийн анхаарлыг хандуулахыг зорьжээ.
Харин Колумбийн эдийн засгийн Их сургуулийн эрдэмтэн, Энэтхэгийн Засгийн газрын зөвлөх асан Жагдиш Бхагвати тариачид амиа хорлох болсныг даяарчлалтай холбож үзсэнгүй. “Хэрвээ Энэтхэгийн Засгийн газар арай өөр бодлого явуулж, АНУ-аас авч байгаа бага хүүтэй зээл тариачдад хүрэх юм бол энэ салбар цэцэглэн хөгжих боломж байна” гэж тэрээр ярьжээ. Түүний хэлснээс үзвэл, гадаадаас авч байгаа бага хүүтэй зээл олон шат дамжлагаар дамжсаар иргэдийн гар дээр өндөр хүүтэй очдог зовлон амиа хорлоход хүргэж байгаа юм байна. Бодит байдал дээр бол тариачин болгон банкны зээлд хамрагдах боломж тун хомс бөгөөд иргэд ихэвчлэн мөнгөтэй хүмүүсээс өндөр хүүтэй зээл авч ажлаа амжуулдаг байна. Тиймээс зээлийн шат дамжлагыг бууруулж, арилжааны банкуудаар дамжуулалгүй иргэдэд хүргэх нь Засгийн газрын гол зорилт байх ёстой гэж Жагдиш Бхагвати үзжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
77.205.142.35
Enetxeg ulsad xamgiin bayan ba xamgiin yaduu xumuus amidardag delxiin tsoriin gants uls daa Niigmiin xalamj anxaaral gedeg zuil ene orond baidaggui gesen
Хариулах202.9.46.24
Энэ улсад бага хүүтэй зээл олговол хүн нь улам ихэсч ядуурал нэмэгдэнэ. Түүний оронд амиа хорлолт ихэсч хүн ам нь багасч байсан дээр.
Хариулах