АНУ-ын хууль сахиулах байгууллага Ерөнхийлөгч асан Доналд Трампыг Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар шалгаж байгаа билээ. Тэгвэл эдгээр гурван хэрэгтээ 561 жил хорих ял авч магадгүй байгаа аж. Тэрбээр өөрөө тойрон хүрээлэгчдэдээ энэ талаар ярьсныг хэвлэлүүд мэдээллээ.
“авлигад идэгдсэн Хууль зүйн яам, “Муухай Жо” /Байден/ минйи эсрэг дахин үндэслэлгүй хэрэг үүсгэлээ. Тэдний хийж буй “Шулмын ан”-гаас болж надад 561 жил шоронд суух асуудал үүсээд байна. Энэ бол хүний амьдралыг зургаа нугалах урт хугацаа. Гэхдээ, нэг хүнийг насных нь хэмжээнээс зургаа дахин урт хугацаагаар шийтгэхийг оролдож байна гэдэг нь тэд өөрсдөө их айж байгаагийн шинж” гэж тэрбээр ярьжээ.
Доналд Трамп мөн сонгуульд өрсөлдөхөд санхүүгийн хүндрэлтэй тулгарч байгаа гэдгээ учирлаж, хандив өргөхийг дэмжигчдээсээ хүссэн байна. Харин Жо Өайдены буюу одоогийн засаг заахиргааны явуулж буй буруу бодлогоос болж санхүүгийн хүндрэлд орсон бол хандив өргөхийн тухайд бодох ч хэрэггүй гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна