Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн 2021 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар хэд хэдэн зөрчил илэрчээ.
Үүнд шилэн дансанд компанийн нэр, гэрээний дүнг буруу мэдүүлсэн, Сахилгын шийтгэл оногдуулсан ажилтнуудад цалин олгосон, хууль зөрчин шагнал урамшуулал, илүү цагийн цалин олгосон, баримт бичгийн зөрчилтэй компанийг тендерт шалгаруулсан гэх мэт зөрчлүүд илэрсэн байна.
-73,3 сая төгрөгийн бараа материал нийлүүлэх гэрээний үнийн дүнг 39,9 сая төгрөг гэж буруу мэдээлсэн. Тендерт шалгарсан Түмэн төмөрт ХХК-ийн нэрийг Ав шүтээн гэж буруу мэдүүлсэн.
Сахилгын шийтгэл оногдуулсан ажилтанд 761 мянган төгрөгийн үр дүн, 15 ажилтанд 15,3 сая төгрөгийн цалинг тус тус илүү олгосон.
-Дулааны IV цахилгаан станц ТӨХК ажилтан, тэтгэвэрт гарсан ахмад настнууд, бусад байгууллагын ажилтан албан хаагчдад 548,711,813 төгрөгийн шагнал, урамшуулал олгосон байна.
-Телевизээр мэндчилгээ дэвшүүлэх, баримтат нэвтрүүлэг хийлгэх зардалд 13,723,478 төгрөг зарцуулсан.
-13,723,478 төгрөгийг ахмадуудын чөлөөт ярилцлага, спортын арга хэмжээ зохион байгуулсан. Мөн 1,4 сая төгрөгийн үнэ бүхий бэлэг дурсгалын зүйлс, 16,4 сая төгрөгийн тавилга, эд хогшил, 20,4 сая төгрөгийн Спорт хувцас, хэрэгсэл худалдан аюсан байна.
Энэ нь Төсвийн тухай хууль, Засгийн газрын тогтоол зэргийг хэрэгжүүлж ажилллаагүй гэж аудитын байгууллагаас дүгнэжээ.
-Мөн Дулааны IV цахилгаан станц ТӨХК батлагдаагүй ирцийн бүртгэлээр 21,3 сая төгрөгийн илүү цагийн цалин бодож олгосон байна.
-Өмнөх оны аудитын байгууллагын албан шаардлагыг биелүүлээгүй. Тайлант хугацаанд алхан бутлагчийн алх, брус нийлүүлэх 135 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендерийн шалгаруулалтад тендерийн баримт бичгийн зөрчилтэй компанийг шалгаруулсан байна.
Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн байна.
Аудитын байгууллагаас залруулах боломжтой алдаа дутагдлуудыг залруулж, зарим асуудалд төлбөрийн акт тогтоох болон албан шаардлага хүргүүлэх арга хэмжээ авсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.23.83
С.Гандэлгэр ээ мэргэжлийг нь хүндэтгээд Эрхэм сэтгүүлчээ гэе. Тасрлатгүй жилийн 365 хоног наад нүүргэлсэн дуу чимээн дотор ажилсаныхаа дараа энэ илүү дутуу юмаа бичээрэй. Хэний захилга бол юм болиороЙ АЖЛАА Л ХИЙЦГЭЭЖ БАЙНА.
Хариулах103.212.117.111
Хүнд нөхцөлд ажилладаг ажилчдаа шагнасан нь зөв гэж бодож бна. Тэтгэвэрт гарсан ахмадуудаа хаялгүй тэдэнд зориулж санхүүжилт гаргасан нь харин ч сайн шүү
Хариулах