Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан Т.Аюурсайханы шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт товлогджээ

С.Гандэлгэр
2023/08/28

Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэргийн шүүх хурал 08 дугаар сарын 30-нд товлогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Тэгвэл, тус 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагт товлолоо.

Тэгвэл дээрх 11 хүний дунд Т.Аюурсайхан байгаа бөгөөд түүнийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй.  Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгаж, яллах дүгнэлт үйлдээд буй юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.164
    2023/08/29

    Аюурсайхан хулгай хийх хүн бишээ

    Хариулах
  • 202.131.248.206
    2023/08/28

    Хулгайлсан мөнгөө төр түмэндээ өгөөд олигтойхон хэдэн жилийн ялаа аваад гоншигноод байлгүй эр хүн шиг Бусад хулгайч нараа сайн дагуулж чирээд явчихаарай!

    Хариулах