Ардчилсан намын "Үндэсний Бодлогын Хороо"-ны хурал 2023 оны наймдугаар сарын 28-ны өдөр буюу өнөөдөр хуралдахаар товоо зарласан. Харин 12:30 цаг орчимд хуралдаан эхлэхээр бэлтгэж байхад УИХ-ын гишүүн Д.Ганбат тэргүүтэй Б.Цэгмэд, А.Цэрэнбат нарын АН-ын зарим гишүүд өнөөдрийн ҮБХ-ны хурал бол хууль бус, ҮБХ-ны гишүүд нь татвараа төлдөггүй, сандал суудлаа л боддог, ҮБХ-ны гишүүдийн тоог нэмж болохгүй" хэмээн эсэргүүцэл илэрхийлэн хурал үймүүлэв.
Тэгвэл энэ удаагийн ҮБХ-ны хурлаар дунд болон анхан шатны нэгжийн дүрэм журамд өөрчлөлт оруулах, УТЗ, ҮДХ, Дэд дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэрх ҮБХ-ны гишүүд болон 2022 онд дээд шүүхэд бүртгүүлсэн АН-ын дүрмийн өөрчлөлтийг баталсан ҮБХ-ны гишүүдийн асуудлыг шийдэж, УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан ҮБХ-ны гишүүдийн тоог нэмэх эсэх асуудал хэлэлцэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.164
Ганбат ч бас зөв хүн шүү цаад 2 ыг бол мэдэхгүй
Хариулах88.116.92.142
Ийм новшнуудаасаа салаач....
Хариулах