Эмийн санд тохиолдсон явдал амьдралыг нь өөрчилжээ



Нэгэн эмийн санд залуухан хос орж иржээ. Тийм ч үнэтэй биш ч цэвэрхэн хувцасласан байлаа. Бүсгүй өнөө маргаашгүй төрөх дөхсөн том гэдэстэй харагдана. Тэд нярайн тасгийн барааг үзэж, үнийг нь хараад буцаан тавина. Тэгээд хамгийн хямд өвчин намдаах эм аваад жирэмсэн хүн ууж болох эсэхийг асуув.
- Тийм ээ, болно. Та юунд уух гэж байгаа билээ?
- Би их ханиалгаад байгаа юм л даа. Ханиалгахаар нуруу өвдөөд шөнө ч унтаж чадахгүй байна. 
Эмийн санч арай хямд эм хайж байх зуур залуу хэлэв.
- Уучлаарай. Би саяхан ажилгүй болсон болохоор илүү үнэтэй эм авах боломжгүй байна л даа.
- Ойлгомжтой гэж хариулсанаа эмийн санч 
- Манайд зарим нэг бараа гаднах савалгаа нь муудсанаас зарж борлуулж болохооргүй болсон байгаа. Та нар дургүйцэхгүй бол би та нарт өгье. Миний зүгээс өгч буй бэлэг гэж бодоорой. 
Эмийн санч тэдэнд ханиалганы маш сайн сироп 5ш, өвчин намдаах эм 4 хайрцагийг, жирэмсэн эмэгтэйн бүс, хэдэн боодол живх авчирав. Энэ бүхнийг хараад залуу хос тэсэлгүй уйлж, талархаж барахгүй байлаа. Яг энэ үед дэлгүүрт орж ирсэн эрэгтэй ярианд оролцон
- Уучлаарай, та ямар мэргэжилтэй билээ? гэхэд
- Би компьютерийн мэргэжилтэй л дээ гэж залуу хариулав.
- Би нэг их холгүй нэг компьютерийн дэлгүүртэй юм л даа. Надад яг тан шиг мэргэжлийн хүн хэрэгтэй байгаа юм. Та маргааш хүрч ирээд ажилд орвол болох болов уу? 
Тэр үед ямар их нулимс асгарсаныг үгээр хэлэмгүй. Долоо хоноийн дараа бүсгүй эмийн санд шинэ төрсөн бяцхан охиноо тэврэн орж иржээ. Өөрийн гараар бэлдэж жигнэсэн бялуу авчирсан нь түүний талархалын илэрхийлэл байв. 
Амьдралд юу ч тохиолдож болно. Эр хүнд тугал хариулах өдөр байхад туг барих өдөр заавал ирдэг...

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна