Гишүүн Б.Бат-Эрдэнэ утааны голомт дотор амьдардаг


УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд дотор утааны голомт дотор амьдардаг нэгэн эрхэм байна. Тэр нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аж. Тэрбээр УИХ-аас байгуулагдсан утаатай тэмцэх ажлын хэсгийн өчигдрийн хуралдаан дээр энэ талаар ярьжээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ тухайгаа, “Манай 41-дүгээр байр утааны голомтод байдаг. Яг л аяганы ёроолд тогтсон юм шиг утаатай. Бас Хандгайтын байшин руугаа явсан ч гэсэн замдаа долоон буудал гээд гэр хорооллын утаан дунд байдаг. Тиймээс утааг бууруулах асуудалд анхаарч, Ажлын хэсгийн хурлыг таслахгүй ирнэ. Ер нь утаатай тэмцэхэд гэрийг дулаалахаас гадна ид хүйтний улиралд оюутан сурагчдыг амраагаад хавар, намар хичээл нөхөх боломжтой. Мөн дугуй засварын газар, бүртгэлгүй шилжилт хөдөлгөөнийг цэгцлэх хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна