Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна


Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Бишкек хотын “Ала Арча” цогцолборын Конгресс төвийн Их танхимд ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан болж байна.

Хуралдаанд оролцохоор ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков угтан, дурсгалын зураг татууллаа.
 
Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна