Ерөнхий сайдын хэвлэлийн баг ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ТОРГУУЛАХ УУ

2019 оны 11 сарын 15

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багын зураг гэх Монгол дээл өмсөж, дэлдэн чих нь гэрэлтсэн хүүгийн зураг олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Улмаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр /2019.11.14/ нүүр хуудсандаа “Хүмүүсийн цагаахан хөөрхөн талцсан постууд, асуусан чатууд их ирж байгаа тул хариулт өгье. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багынх нь зураг нь шүү. Инээд бие биендээ бэлэглэсэнд нь Ерөнхий сайд талархаж байгааг дамжуулж байна” гэж бичжээ.

Гэтэл уг зураг Ерөнхий сайдын бага насных нь зураг биш, зургаан настай эгэл жирийн Монгол хүүгийн зураг болох нь илчлэгдсэн. Зурагчин н.Батдарийн 2018 арваннэгдүгээр сарын 05-ны өдөр дарсан, хөрөг зураг аж. Зурагчин н.Батдэлгэр нь ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн бичсэн постон дор гайхсан сэтгэгдэл бичсэнээр ерөнхий сайдын хэвлэлийн алба бяцхан хүүгийн зургаар ШОУ хийж байсан нь ил болсон юм. Энэ талаар иргэд ч цахим сүлжээнд худлаа сенсацилсан мэдээ тавилаа гэж эгдүүцэл нь хүрсэнээ илэрхийлсээр. Мөн эцэг, эх нь ч гайхаж байгаагаа хэлсэн байна.

Тэгвэл Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд зааснаар Хүүхдийн эрхийг зөрчих хэсгийн зүйл заалтын 3.1-д өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан; 3.2.бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг НЭГ ЗУУН НЭГЖТЭЙ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг НЭГ МЯНГАН нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ. 

Бяцхан хүүгийн зургийг зөвшөөрөлгүй олон нийтийн сүлжээнд тавьсан Ерөнхий сайдын хэвлэлийн баг зөрчлийн хуулиар торгуулиа төлөх үү эсвэл уг үйлдлийг мэдсээр байж чимээгүй байсан У.Хүрэлсүх ТОРГУУЛАХ УУ?

Засгийн газрын тэргүүн, түүний хэвлэлийн алба хэрхэн ХУУЛИА БИЕЛҮҮЛЭХИЙГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ. Хуулийн өмнө хүн бүр тэгш үүрэгтэй хэмээн заасан байдаг билээ. 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 11 сарын 18
66.181.161.97
зочин

төрийн эрх мэдэлд үлдэх улам дээшээ мацах сонирхолд нь хөтлөгдсөн хэвлэл мэдээллийг илтээр ашиглах ажлыг хэвлэлийн алба нь өнөөдрийг хүртэл хийсээр ирсэн нь тодорхойлдоо хүний хүүхдийг ашиглах хүртлээ ард олноо юу ч мэдэхгүй дөрлүүлсэн үхэр шиг бодож болохгүйг мэдэхгүй байна гэдэг