Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх замыг маргаашнаас хаана


Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх замын зорчих хэсгийн баруун талын туслах замыг 2019 оны долоодугаар сарын 27-ноос хэсэгчлэн хаасан.

Харин маргааш буюу долоодугаар сарын 30-наас наймдугаар сарын 04-ний өдрийг дуустал бүрэн хааж дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэхээр болжээ. Иймд жолооч нарыг тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна