Гэргийгээ залуужуулж, хэнз үрийн зулай үнэрлэдэг моодыг МСS-ын Ж.Оджаргал үргэлжлүүллээ


Монголын тэрбумтан гэгддэг МCS Ж.Оджаргал хувийн амьдралдаа томоохон өөрчлөлт хийсэн тухай хавь ойрынхон нь сэм ярьцгааж бна гэнэ дээ. Тодруулбал мань эр 30-аад жил ханилсан, гурван хүүхдийнхээ ээж Батмөнхөөсөө хуулийн дагуу хоёр тийш болж хэнз үрийн зулай үнэрлэн додигор гэгч нь яваа гэнэ. Аль эртнээс нэр холбогдож байсан ч зүс ижилсээгүй явсан “Жагар” А.Дэлгэрмаатай нэг гэрт орж, хэдийнэ бяцхан хүүгээ өлгийдэн авсан байна. Олноос ихэд нууцалж буй ч даравч дардайна, булавч бултайдгийн жамаар Ж.Оджаргал ноёнтон, А.Дэлгэрмаа нарын хувийн амьдрал юутай, хээтэйгээ ийнхүү олны өмнө ил боллоо. Ноён Ж.Оджаргал хуучин гэргийдээ Орчлон ОУ-ын сургуулиас эхлүүлээд овоо хэдэн охин компаниа өгсөн бол нялх амраг А.Дэлгэрмаагаас төрсөн хүүдээ байдгаа ёстой нэг барьж гүйж байгаа сурагтай. Ямарсайндаа л ажилдаа ч бүрэн төвлөрөхгүй бушуухан л гэр, шинэхэн гэргий рүүгээ гүйдэг гүйдэлтэй болсон дог шүү. Удахгүй худалдаанд гарах Paparazzi сэтгүүлийн “Тусгай” дугаараас дэлгэрэнгүйг сонирхоно уу. Ийнхүү тэргүүн баячуудын бичигдээгүй хууль болсон гэргийгээ залуужуулж, хэнз үрийн зулай үнэрлэдэг моод МСS-ын Ж.Оджаргалаар үргэлжиллээ.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна