ЯМАЙКА: “Мелисса” шуурганы “оршил” гурван хүний амь аваад байна

Zuv.mn
2 цаг 48 минутын өмнө

Ямайкачууд энэ онд улсыг нь нэрвэх хамгийн хүчтэй далайн хар шуургыг давж гарахаар бэлдэж байсан билээ. Тэгвэл шуурганы хүчтэй хэсэг ирж нэрвээгүй байхад л гамшгийн хохирол гарч эхэлжээ. "Мелисса" салхины дагуулж яваа хүчтэй аадар бороо, ширүүн салхины улмаас тус улсад одоогоор гурван хүний амь нас үрэгдэж, хөрсний нуралт, үерийн гамшиг нүүрлэн хот тосгод эрчим хүчний хангамжгүй болжээ. Мөн олон мод үндсээрээ булгарсан аж.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, “Мелисса” хар шуурга нь Саффир-Симпсоны хэмжүүрээр тавдугаар ангилал буюу хамгийн хүчтэй хар шуурганд тооцогдож байгаа бөгөөд гол хүч нь өнөө орой Ямайкийн эрэгт хүрэх аж.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна