Жүдогийн “татами”-д гялалзах од Э.Ариунболд


Жүдо бөхийн энэ оны гран-при тэмцээн Хорватын нийслэл Загреб хотноо энэ сарын 26-наас 28-ны хооронд болж өндөрлөлөө. Орон орны шилдэг тамирчид дундаас гялалзаж байсан нь манай тамирчин, олон улсын хэмжээний мастер Энхтайваны Ариунболд юм. Тэрээр -60 кг-ийн жинд хүч үзжээ. Тэмцээний эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, Европын залуучуудын аварга Азербайжаны Тофиг Маммадовыг цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт ОХУ-ын Сахават Гаджиевийг нэмэлт цагт ваза-аригаар мөн ялж, -60кг жингийн В хэсгийн аваргын төлөө Болгарын Валентин Алипиевийг цэвэр ялснаар хагас шигшээд Узбекистаны Шарафуддин Лутфиллаевтай барилдан даралтаар цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө Гүржийн Тэмүр Нозадзетэй барилдах болсон аж. Улмаар түүнийг ялж, хүрэл медаль хүртжээ.

Түүний хувьд энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан бөгөөд дөрөвдүгээр сард зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн аж. Өдгөө 23 настай тэрээр энэ оны байдлаар 664 оноо цуглуулж, дэлхийн чансааны 62-т жагсаж байна. Энэ нь залуу тамирчны хувьд чамгүй өндөр амжилт юм.

Амжилтуудаас нь дурдвал:

-Энэ оны хоёрдугаар сард Италийн Ром хотноо зохиогдсон Европын нээлттэй тэмцээнд тавдугаар байр

-Дөрөвдүгээр сард болсон ААШТ-ээс хүрэл медаль

“Загреб”-ийн “Гран-при”-аас хүрэл медалиудыг тус тус хүртсэн байна.

 

Тэрээр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын Европын аварга Азербайжаны Тофиг Маммадовыг цэвэр ялсан.

Гуравдугаар тойрогт ОХУ-ын Сахават Гаджиевийг нэмэлт цагт вазаригаар мөн ялсан.

60кг жингийн В хэсгийн аваргын төлөө Болгарын Валентин Алипиевийг цэвэр ялж хагас шигшээд барилдах эрхтэй болсон юм.

Улмаар хагас шигшээд Узбекистаны Шарафуддин Лутфиллаевтай барилдан даралтаар цэвэр ялагдснаар хүрэл медалийн төлөө Гүржийн Тэмүр Нозадзетэй барилдахаар болсон юм. Түүнийг ялсан Ш.Лутфиллаев жиндээ аваргын алтан медалийг зүүлээ.

Харин хүрэл медалийн төлөө Гүржийн Тэмүр Нозадзетэй барилдан мөн цэвэр яллаа.

Эх сурвалж:www.polit.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна