Н.Номтойбаяр: АТГ ичихгүй бол бүрэн эрхээс татах бичгээ оруулаад ир, УИХ-аар нээлттэй ярья

2019 оны 12 сарын 20

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хууль хяналтын байгууллага хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан худал мэдүүлэг, тайлбар өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авахад нь өөрийн хамаарал бүхий хүмүүстээ нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн, шалгаж байгаа юм. Энэ мэт шалтгаанаар АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УЕПГ-т хүргүүлсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхад орон нутгийн онцлог хэрэгцээнд тулгуурласан төсөл хөтөлбөрийг УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу буюу хуулийн хүрээнд бүх асуудлыг шийдсэн. Энэ нь үр дүнгээ өгч байгаа.

Гэтэл АТГ энэ төсөл хөтөлбөрийг үндэслэл болгосон хууль тогтоомжийг санаатайгаар “Хуурамч хурлын тэмдэглэл хөтөлж шийдвэр гаргасан” гэж илтэд гүтгэж байна. Мөн “Эргэн төлөлтгүйгээр 3,9 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан” гэсэн байсан. Гэтэл эргэн төлөлтийн барьцаа хөрөнгийн асуудал нь нэг тогтоол нэг гэрээгээр батаалгажчихсан. Эргэн төлөгдөж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллийг өгч байсан. 2,1 тэрбум төгрөг буюу 53 хувийн төлөлттэй байна гэсэн. Авлигатай тэмцэх газар энэ мэтчилэн асуудлыг нягталж, судлаагүй.

Надад албан бичиг явуулах эсвэл утсаар дуудаж ямар нэгэн мэдээлэл огт аваагүй. Энэ асуудлыг шалгахгүйгээр надад мэдэгдэхгүйгээр шууд яллагдагчаар татсан. Бардам хэлэхэд АТГ ичихгүй бол энэ асуудлыг оруулаад ир. Их хурал дээр нээлттэй ярья. Бүх хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй ярина. Одоогийн байдлаар Их хурлын дарга болон Тамгын газрын зүгээс надад мэдэгдсэн ямар нэгэн бичиг алга. Бичиг орж ирэхийг нь хүлээж байна" гэлээ.

Т.Очир

Сэтгэгдэл (7)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 12 сарын 22
114.253.1.180
shodorgos

chi ooriinhuu namii humuusiig munguur argalj dunguh bhaa, UIH deer.harin AN-han chamd arai huurtahgui bhaa, Taliigch Batkhuu, noloo buhii hun baisan, CHI SANDARCH EHELJEE KKK, aluurchin bish gej uu

2019 оны 12 сарын 21
202.179.26.30
Зочин

ЧИ МУУ ТӨРӨӨС ХУЛГАЙЛСАН ЦУСТАЙ БУЗАР МӨНГӨНДӨӨ НАЙДАЖ ИХ ПЭЭДГЭР БАЙНА АА.2 БАМБАРУУШЫГ ЭХТЭЙ НЬ АЛСАН ХЭРЭГ ЧИНЬ БАЙЖ Л БАЙГАА.СЭЛЭНГЭД ХҮҮХЭН ХҮЧИНДСЭН БҮЛЭГ ХЭРЭГ ЧИНЬ ЗАДРАХ БОЛНО.