Ж.Батзандан:МАНАН бүлэглэл хорсохдоо намайг айлгах, нэр хүндийг минь унагах ажлыг хийж байна

2020 оны 02 сарын 12

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар сошиалд  цацагдаад буй  намын санхүүжилтээ босгохын тулд БНХАУ-ын иргэдтэй газрын тос наймаалцах гэж байна гэх агуулга бүхий бичлэгтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус бичлэгийг шалгуулахаар хуулийн байгуулагад хандаад байгаа бөгөөд сонгуулийг угтсан гүтгэлэг гэдгийг ШИНЭ намын гишүүд болон тухайн бичлэгт нэр нь дурдагдсан туслах Амарсайхан нар хэлсэн юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд "Төрийн өндөр албан тушаалтнуудыг гадаадад зорчихыг хязгаарлах тухай хуулийг өргөн барьсан. Мөн бид шударга ёсны эвслийг байгуулж байна. МАНАН дагжин чичирч байна. Тиймээс ийм эвлүүлсэн бичлэгийг цацлаа. Эвлүүлэг гэдгийг хоёр зүйлээр баталъя. Бид гурван жилийн өмнө нэгнийгээ таньдаггүй байсан. Хоёрдугаарт хүмүүсийн нэрэн дээр тоглолт хийж байна. Ж.Батзандангийн зөвлөх залууг Амарсайхан гэдэг тэгэхээр Газрын тосны газрын дарга асан Амарсайхан ч юм шиг, эсвэл хотын дарга ч юм шиг төөрөгдүүлэхээр байна. Гурван жилийн өмнө УИХ-ын гишүүд, 1000 гаруй компанийн төлөөлөл Өвөрмонгол уруу явсан. Баримт нь бий. Тэр үеэр болсон бичлэгийг өнөөдөр болж буй мэтээр холбож, 3-4 жилийн тагнаж чагнасан бичлэгээ ийнхүү эвлүүлэн цацаж гүтгэж байна.

Гэхдээ үүнээс болж бид ухрахгүй буцахгүй, бид буруу юм хийсэн юм шиг уучлалт гуйхгүй. Бид та нарыг ялах болно, бид түүхийн тавцанд буруутай зүйлийн чинь төлөө цаазын тавцанд аваачих болно” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Л.Раднаасүрэн даргатай уулзсан, Амарсайхан гэж Засаг даргыг уулзсан мэтээр яриад байна. Би Нийслэлийн Засаг даргатай нэг ч удаа хоол идэж байгаагүй. Л.Раднаасүрэн гурван жилийн өмнө ажлаа өгсөн бичиг нь энэ байна. 3-4 жилийн өмнөх үйл явдал учраас энэ үеэс намайг чагнаж тагнасан байна. МАНАН бүлэглэл, мафийг би олон удаа гомдоосон. Тэд хорсохдоо намайг айлгах, сүрдүүлэх, нэр хүндийг нь унагах ажлыг хийж байна.

 2017 онд Я.Санжмятав, Д.Мурат, Ж.Батзандан гурав Өвөрмонгол уруу ажлаар явсан. Хоёр орны компаниудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор хуралд оролцсон. Энэ үеэр бичлэгийг гаргаж ирсэн. ШИНЭ нам, Ж.Батзандангийн нэр хүндийг унагах гэж оролдож байна. Эрдэнэт үйлдвэр, Асгатын мөнгөний орд, Багануурын уурхайг МАНАН бүлэглэлд өгснөөс би үхсэн нь дээр гэж боддог” гэлээ.

Г.Сар

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 16
64.119.18.149
,,,болд

Энэ бичлэгүүдэд яриад байгаа яриа үнэн юм уу эсвэл худлаа юм уу гэдгийг эхлээд хэлэх хэрэгтэй гишүүнээ. Дараа нь чагнасан чагнуулсан, яагаад хэн чагнасан, хэний зөвшөөрлөөр чагнав гэдэг асуудлыг ярих хэрэгтэй.

2020 оны 02 сарын 13
103.229.123.66
Itgel

Enyynii ner hynd gej yu baidgiin eruul bus hyn