Ковид-19-ын үед томуу, томуу төст өвчин 40,9%-иар буурчээ

Х.Есү
2021/01/26

2021 оны 1 - 2-р долоо хоногт улсын хэмжээнд ТТӨ амбулаторийн үзлэгийн 1.4 - 1.8% 10,000 хүн амд 3.7 – 5.3  тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 3 жилийн дунджаас 8.8%, харин 10,000 хүн амд 3 жилийн дундаж үзүүлэлтээс 40.9%-ийн тохиолдлоор тус тус буурчээ. 

2021 оны 2-р 7 хоногийн байдлаар томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн сорьцонд томуугийн вирүс илрээгүй, мөн томуугийн эпидемид явагддаг 12 - 1 сард томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр анх удаа улирал хоорондын түвшинд байна. Харуулдан тандалтын сорьцонд амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх шинжилгээгээр риновирүс илэрсэн байна

Хүйтэн, сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн нийслэл төдийгүй улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж өрх, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал ихэсч, ор орны хомсдолд орох нь түгээмэл байдаг байсан бол иргэдийн маскны хэрэглээ нэмэгдэж, олны бөөгнөрлийг багасгасан зэрэг нь томуу, томуу төст өвчнөөр өвчлөх өвчлөл буураад байгаа юм. 
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна