ШУУРХАЙ: Завхан аймагт 3 сэжигтэй тохиолдол илэрч орох, гарах хөдөлгөөнийг хаалаа


Завхан аймгийн шуурхай штаб, Улаанбаатар хотоос татан авсан иргэддээ түргэвчилсэн оношлуураар коронавирусийн шинжилгээ хийхэд Улиастай сумын Богдын гол баг, Жинст багийн 2 иргэн, Баянтэс суманд 1 иргэний шинжилгээний хариу  эeрэг гарчээ.

Тухайн иргэдэд PCR шинжилгээ хийж сорьцийг Улаанбаатар хот руу явуулаад байна.

Тиймээс PCR шинжилгээний хариу гартал буюу 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 19:00 цагаас 2021 оны 01 сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл Улиастай, Баянтэс сумруу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Мөн сум доторх тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөнийг  түр хязгаарлахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Завхан аймгийн Шуурхай штаб



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.26.40
    2021/01/30

    Huduu yavuulsangui geed hel am hiigeed baisan uvchin taraah gej ger bul de yaaraad baij de. Golomtoi gazraas yavah gej yundaa yarna be. Uhansargui ymaa

    Хариулах
  • 122.201.31.198
    2021/01/27

    шинжилгээ өгчөад гадуур тэнээд халдвар аваад бх юмаа

    Хариулах