Амны хаалт зүүгээгүй иргэнийг Зөрчлийн хуулиар торгоно

2020 оны 02 сарын 17

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Өнгөрсөн амратын өдрүүдэд шуурхай штаб, эргүүлүүд 24 цагаар ажиллалаа.  Эргүүлүүд иргэдийг амны хаалт зүү, шүлс, нус цэрээ хаяхгүй байх тал дээр шаардлага тавихаас торгохгүй. Иргэд амны хаалт зүүх, шүлс, нус цэрээ хаяхгүй байх тал дээр эргүүлүүд шаардлага тавих үүрэгтэй. Харин эрх бүхий байцаагч нар шаардлага тавин амны хаалт зүүгээгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулна” гэсэн юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.