Гэр нь шатсан өрхөд УИХ-ын гишүүн Н.Учрал тусламж үзүүлэхээр боллоо

14 цаг 59 минутын өмнө

2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 19:14 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагаан 3 дугаар гудамжинд гэр шатаж 0-13 насны таван хүүхдийг Онцгой байдлын алба хаагчид амь насыг нь аварсан талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл тухайн өрхөд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн ажлын албаараа дамжуулан нэн тэргүүнд иж бүрэн 5 ханатай гэр гардуулахаар болсон ба гишүүний бие төлөөлөгчид тус айлд очиж уулзлаа.

Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Н.Учрал эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсад эмчлүүлж байгаа билээ. 

 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.78.95
    3 цагийн өмнө

    Учрал гишүүндээ эрүүл энхийн хүсье хурдан идгэрээрэй

    Хариулах
  • 66.181.181.244
    13 цагийн өмнө

    СЭТГЭЛ БАЙВАЛ ӨВЧИН ТАХАЛ ГАЗАР ОРОНЫ ХОЛ ОЙР ХАМААРДАГҮЙ ЮМ БАЙНАДАА УЧИРАЛ ГИШҮҮНДЭЭ ТҮРГЭН ИДГЭЭРЭЙ ГЭЖ САЙН САЙХНЫГ ХҮСЭЕ БИД БҮГД БУРХАНДАА ЗАЛБИРНАА САЙН ҮЙЛИЙН ХАР У ЭРҮҮЛ САРУБЛ БОЛЖ ОЧИХ БОЛТУГАЙ

    Хариулах