PCR шинжилгээний хариу хүлээж байсан өндөр настан нас барлаа​


Энэ сарын 16-ны өдрийн шөнийн 00:56 цагийн үед Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд 64 настай иргэн биеийн байдал нь хүнд тусламжаар очжээ. Тухайн өдөр жижүүрлэж байсан эмч өвчтнийг хүлээн авахдаа "өглөө ирж хэвтээрэй"  гэж хэлээд гэр рүү нь буцаасан байна. 

Гэвч өвчтөн гэртээ ирээд өглөөгүүр нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Дээрх асуудлаар ар гэрийнхэн нь цахим сүлжээнд "PCR шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. Тэгэхээр ирж хэвтээрэй гэж хэлээд буцаасан" хэмээн нийтэлжээ. 

Харин Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дотрын эмч Ц.Октябрь "Тухайн иргэн халуурсан гэсэн өгүүлэмжтэй байсан тул би PCR шинжилгээ авсан. Тухайн өвчтний биеийн байдал тогтворжсон байсан ч буцаасан нь миний буруу байж магадгүй. Ар гэрийнхнээс нь хүлцэл өчиж байна" гэх тайлбарыг өгчээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.49
    2021/01/28

    Ийм сэтгэлгүй хүнээ үнэлж чаддгүй эмчэцэрээс болж эмнэлгийн бусадын нэр унадгын шдэн

    Хариулах
  • 103.26.192.42
    2021/01/28

    Юун пср вээ? Яаралтай хүнийг аваад эмчлэх ёстрй бсым

    Хариулах