Өнөөдөр СХД-ийн “Баянхошуу” бүсийн иргэд шинжилгээнд хамрагдана


Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 94000 өрхийг хамруулах “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр дуусч байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд өчигдрийн байдлаар 70000 иргэн шинжилгээнд хамрагдлаа.

Өнөөдөр коронавирусийн илрүүлэг шинжилгээний байнгын 18, явуулын 50 цэг “Баянхошуу” бүсийн 16 хорооны 24000 өрхийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Шинжилгээний сорьцыг 09:00-13:00, 14:00-17:00 цагийн хооронд цуглуулах юм.

СХД-ийн 54000 өрөхөөс 2021 оны 2-р сарын 14-16-ны хооронд “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г авахад төвийн таван дүүрэг болох БЗД, ХУД, СБД, БГД, ЧД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар болон автобус баазын 50 явуулын баг ирж бидэнд туслалцаа үзүүлсэн байгаа аж. 

Өнөөдөр коронавирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах хороод болон шинжилгээний цэгүүдийн суурин байршил,

  • 4-р хороо - 226-р цэцэрлэг
  • 5-р хороо - 269-р цэцэрлэг
  • 6-р хороо - 9-р сургууль
  • 7-р хороо - 227-р цэцэрлэг
  • 8-р хороо - 67-р сургууль
  • 9-р хороо - 76-р сургууль
  • 10-р хороо - 38-р цэцэрлэг
  • 11-р хороо - 105-р сургууль
  • 24-р хороо - 134-р сургууль
  • 25-р хороо - 104-р сургууль
  • 26-р хороо - 253-р цэцэрлэг
  • 28-р хороо - 264-р цэцэрлэг
  • 36-р хороо - 263-р цэцэрлэг
  • 40-р хороо - 117-р цэцэрлэг
  • 41-р хороо - 124-р сургууль
  • 42-р хороо - 170-р цэцэрлэг

Шинжилгээний баг 13:00-14:00 цагийн хооронд цайндаа орох тул иргэд та бүхэн цагаа зөв тооцоолон ирэхийг зөвлөлөө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна