Энэ сарын 23-наас Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлнэ


Засгийн газрын өчигдрийн/2021.02.17/-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрээр энэ сарын 23-наас Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Тодруулбал, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэхээр боллоо. Ингэхдээ бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан автомашиныг хил нэвтрүүлэн, хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх зарчмаар ажиллуулах болов.

Мөн өдрөөс автозамын Цагааннуур, төмөр замын Эрээнцав боомтоор малын тэжээл нэвтрүүлж эхлэхийг зөвшөөрлөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна