Цагдаагийн алба хаагчийн асуудлаар ХЭҮК-т хандлаа


2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өглөө хамгаалалтынхаа ээлжнээс буусан цагдаагийн алба хаагч гэртээ ирээд удалгүй таталт өгч биеийн байдал нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч "эмч байхгүй" гэх шалтгаанаар хүлээж авалгүй буцааснаас тухайн иргэний биеийн байдал эрс муудсан байна. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагч Хууль зүйн яам болон Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар ковид-19-ийн хамгаалалтад нэмэлтээр гарч ажиллаж байсан бөгөөд 24 цаг гарч, 72 цаг амрах зохицуулалттай ажиллаж байсан ч бодит байдал дээрээ 24 цаг ээлжинд гараад, 24 цаг амрах байдлаар удаан хугацаанд ажилласнаас үүдээд биеийн байдал нь муудсан гэх мэдээллийг өгсөн. 

Ингээд Төрийн Тусгай алба хаагчдын эмнэлэгт үзүүлэхээр очиход, эмч нь байхгүй гэх шалтгаанаар хүлээж аваагүй байна.

Дээрх асуудлаар Цагдаагийн алба хаагчийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын тэргүүн Н.Алтанбаатараас тодруулахад "Хөл хориотой холбогдуулан бүх алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа. Хүн хүч дутмаг учир зарим алба хаагчид маань тулаа хийж байгаа. 

Тухайн алба хаагч маань жижүүрт гараад, өглөө нь гэртээ харьсан. Хариад бие нь эвгүйрхэж, таталт өгсөн. Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт очиход эмч нь байгаагүй тул хүлээж аваагүй. Гар, хөлийн таталт гайгүй болсон ч ам мурийлттай, саажилттай байна.

Алба хаагчдыг хувийн машинаар нь зорчуулахгүй байгаагаас үүдээд 06 цагт ээлжтэй хүмүүс чинь 04 цагт хол гэртэй хүмүүс гэрээсээ гараад алхаж очих, үүргээ хүлээлцээд эргээд гэрлүүгээ алхаад харих гэх мэт хүндрэл гарч байна. Уг асуудлаар ЦЕГ-т хандах гэсэн боловч дарга нар нь утсаа авахгүй байна. УОК-руу ийм чиглэл өгсөн байх гээд асуухад, манайх ийм чиглэл өгөөгүй. Танай дарга нар ийм чиглэл гаргасан гэх хариуг өгсөн. 

Зарим байгууллага утсаа авахгүй байгаа болохоор цахимаар хандаж ажиллаж байна. НОК-д энэ асуудлыг уламжилсан, ЦЕГ-т ч хандсан мөн ХЭҮК-т хүний эрх зөрчигдсөн тухай хандсан байгаа" гэлээ.



Сэтгэгдэл (21)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.10.158
    2021/02/21

    vnen shdee heden bor tsagdaa n ger horoolold amidardag tsalingiin zeeleer ashin absn ylanguya gobid hotoos tomilogdoj ojidog alba haagch nar etsvv shdee baing sumaas aimag ru irne buudal ailaar heseer n ih hetsvv Өмнөговь tsagdaagiin gazar mundag darga bsn hurandaa Otgonbat buudal daa bsn daraagiin darga naranbaatar n buudaliig n aimagt n n uguud ltsagdaa nar n gudamand garsan!!!!!!!!!

    Хариулах
  • 202.126.89.246
    2021/02/21

    Ene baiguullagiin amin suns ni hun bailtai

    Хариулах
  • 66.181.161.111
    2021/02/21

    Ганц дуугарч бгаа хүнээ бүү муул харин дэмжээд явахыг бод бгаа үнэнийг хэллээ Пүрэв генерал хэлсэн одоогийн цагдаа нар халшрамтгай болжээ гэж үнэн дарга нар нь ухаантай бууралынхаа үгийг тунгаа даа

    Хариулах
  • 192.82.72.11
    2021/02/21

    Алтанбаатар гэж энэ нөхөр яадаг нөхөр вэ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхтэй юмуу. Цагдааг дотор нь хагалан бутаргаж, үйл ажиллагааг нь нийтэд муу муухайгаар сурталчлаад байгаа юм шиг л харагдах юм.

    Хариулах
    • 202.126.90.100
      2021/02/21

      Мундаг хүн ш дээ

    • 202.179.10.158
      2021/02/21

      ene Altanbaatar nuhut chini ih ajil hiij bg uuruu tsagdaagiin amidraliig meddeg bolohoor

    • 202.55.188.103
      2021/02/21

      Танихгүй бвал таньдаг болчихоод асуу. Цагдаагийн дарга нар нам дагасан бялдууч болж байхад эгэл цагдаа тэдний гарын шүүс болсоор байх уу. Идэх хоолгүй дулаацах эрхгүй байхад тэсгэм хүйтэнд түлшгүйгээр ажлаа хийж чадах төмөр техникч байдаггүй юм.

  • 192.82.69.250
    2021/02/20

    Цагдаа нар маань чадлаараа л хичээж байх шиг харагдахын дарга нар нь хэрхэн ойлгодог талаар харахад нэг л биш байна даа. Хуучин удирдах арга барилаа өөрчлөөчөө дарга нар аа

    Хариулах
  • 192.82.78.155
    2021/02/20

    Одоо Хүрэлсүхийн жишгээр ЦЕГ-ын дарга нар ажилаа өгсөн нь дээр байхаа

    Хариулах
  • 202.9.46.235
    2021/02/20

    tsagdaagin darga nar gej arisaa hamgaalsan alban tushaaldaa yaj udaan suuhuu gesen archaagvi lalaruud hezeech alba haagchdaa bodohgvi unen baidal teserch garch irj bga baidal ene darga nart n arga hemjee awah heregtei bvr deereesn ehleed olon jil uwgurtkuu ajilj bga malnuudig odoo zailulwal taarna sots ve bish shvv 21 zuund ingej hvnii erhiig zurchij bolku shdee

    Хариулах
  • 66.181.161.125
    2021/02/20

    Цагдаагийн алба хаагчид өдөр бүр 12 цагаас багагүй хугацаанд ажиллаж байдаг.Өглөө цагтаа ир гэж шаарддаг мөртлөө орой тарах цаг байхгүй. Алба хаагчид нь өдөржин ажиллаад орой 7,8 цаг гээд тарах гэхээр тарах дарга яваагүй, маргааш бэлэн болго гэх мэтээр ажлыг зохиомолоор гаргаж ирдэг энэ жишиг олон жил болж бна. Хууль сахиулах байгууллага байж өөрсдөө хуулиа уландаа гишгэсэн ийм л хөгийн дарга нартай.Хэзээ алба хаагчаа боддог болно доо

    Хариулах
  • 66.181.161.33
    2021/02/20

    Tsagdaagiin darga nar gej muu malnuud bugs doloogch nar alba xaagchdiinxaa umnuus erx ashgiig ni xamgaalaad dugarch chadaxgvi nusnuud

    Хариулах
  • 66.181.161.33
    2021/02/20

    Zarim gej bvgd shaxuu tulaan xiij bna vnexeer changa ajillaj bna ingej ajillaj bxad ydaj uramshuulal tsalin mungiig ni nemex xeregtei shdee

    Хариулах
  • 64.119.19.46
    2021/02/20

    Цагдаагийн Дарга нар Хүч хүрэлцэхгүй бна,нэг алба хаагч ойр ойрхон олон цагаар үүрэг гүйцэтгэх боломжгүй гэдгийг тэр яамны сайд, хотын дарга гээд ихэс дээдсүүддээ айлтгадаггүйн бэ? Төрийн цагдаа төмрөөр бүтээгдээгдээгүй шүү! Дарга нараа!!!

    Хариулах
    • 202.179.21.193
      2021/02/20

      Тэгж хэлж чадахгүй шүү дээ

  • 121.110.161.94
    2021/02/20

    Цагдаа нарийг хэвийн жириийн өмнөх шиг ажилуулаач ямар иргэд тэнэг биш дэлгүүр үйлчилгээ хаагдсан очих газар баыхгүй үед л бүгд олноороо гараад тэнээд байв гэж ард иргэддэ хариуцлага хүлээлгэж итгэж сур

    Хариулах
  • 78.198.36.163
    2021/02/20

    Ene teneglee hezee zogsooh be alhaad ch geh shig yu yriad bgaa yum mashinaa unj bolohgui yum bol ochij avaachee

    Хариулах
  • 139.5.218.59
    2021/02/19

    Гадаа хүйтэн, халуун орчинд халуун цай хоолгүй олон цагаар ажилладгийг болиулах. 4-6-8 цагийн үечлэлтэй болгохгүй бол хүйтэн, халуун хүний биед элдэв гаж нөлөө үзүүлэх байдлыг судлаж, 2 цаг тутамд цай хоолоор тордлого хийх, амрах г.м-ээр зохицуулж өгмөөр юм бна.

    Хариулах
  • 202.9.46.179
    2021/02/19

    Bichih barimtiig ni undesleed hubiin mashinaar ni yabuulmaar bna. Uchigdur yawgan yaw, buugaad alh gesen 1 tsagdaa, busad ni zugeer yawuulsan... tsagsaa nars bolood bna uu, shidwer gargarchdaasaa bolood bna uu

    Хариулах
  • 202.126.90.160
    2021/02/19

    Хаанаа хариуцлага хүлээхгүй, ажлаа үнэнч хийсэн хүн хохирч бгаам даа.

    Хариулах
  • 103.57.95.141
    2021/02/19

    Байгууллагын хамгийн үнэт капитал чинь хүн шүү дэ.

    Хариулах