Хилийн цэргийн алба хаагч амиа хорлосон байдалтай нас баржээ


Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн Цэргийн 0214 дүгээр ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай, 34 настай иргэн Б өөрийгөө боомилсон байдалтай нас баржээ. 

Тодруулбал,  Тэрээр Цэргийн хотхондоо оршин суудаг ба тус ангийн буудлагын талбайд өөрийгөө боомилсон байдалтай олдсон байна.  

Одоогийн байдлаар хэргийг Говь Алтай аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээллээр талийгаач нь гэр бүлийн таарамжгүй харилцаатай байжээ. 

Уг хэргийн талаар холбогдох албаны хүнээс тодруулан дахин мэдээлэх болно. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.27
    2021/02/19

    Hil komandlagch yaj bn? Oir oirhon yu bolood bnve??? Ug hiliin tsereg hamgiin javhaatai bsn daa . haramsaltai bn.

    Хариулах
  • 66.181.184.76
    2021/02/19

    Авгайгийн сайн шалга

    Хариулах