Б.Пүрэвдорж гэрийн тусгаарлалтыг зөрчин, Ховдод золголт хийжээ

1 цаг 30 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймагт ирж улмаар Жаргалант сумын Магсаржав багт орших ЭСБА-ийн 60 айлд бууж гэрийн тусгаарлалтанд байх иргэдийн тоонд бүртгүүлсэн байна. 

Ирсэн даруйд нь Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Очир-Пүрэв  хяналтанд авчээ. Тухайн эмч гишүүнтэй утсаар холбогдож 14 хоног гэрийн тусгаарлалтанд байх шаардлагатай гэдгийг сануулж зөвлөмжийг өгч ярьсан байдаг.

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хорио цээрийн дэглэмийг зөрчиж 2021 оны 02-р сарын 15-ны өдөр нуур гарна гэдэг шалтгаанаар “Бичигт”-ийн постоор нэвтэрч Жаргалант сумын төвөөс гарсан байна.

Яг энэ үед  Ховд аймгийн нутаг дэвсгэр, сум орон нутгаас гарах орох хөдөлгөөн, нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаах тухай Ховд аймгийн засаг даргын 2021 оны 02-р сарын 08-ны өдрийн А/дроб 62 тоот захиармж гарсан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж засаг даргын захирамжийг үл тоож, эмч эмнэлэгийн ажилчдын зөвлөмжийг юман чинээ бодохгүй хорио цээрийн дэглэмийг ийнхүү зөрчиж сум сум дамжин өндөр настангуудтай золгуул хийж яваа зургаа өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж олон нийтэд  дэлгэсэн. Бид мэдээллийг нягтлах үүднээс  Алтай Үенч сумын удирдлагуудаас тодруулсан. Үенч суманд 2 өндөр настантай золгуул хийсэн байдаг. 

Мэдээллийн дагуу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой утсаар холбогдож тодруулахад "Хөдөө байна, би  онцгой комиссын албаны бичигтэй" гэдэг хариултыг өгөөд утсаа тасалсан юм.

УОК-ын шуурхай штабын албатай холбогдож мэдээллийг тодруулахад: "Ар гэрийн гачигдалтай ч бай, тусгай зөвшөөрөлтэй ч бай хорио цээрийн дэглэмийг хэн ч зөрчих эрхгүй" гэдэг тайлбарыг бидэнд өгсөн юм.  

Жирийн иргэдийн үүдэнд төрийн албан хаагчид өдөр шөнөгүй сахиж байхад УИХ-ын гишүүн та жийп машин хөлөглөж дур зоргоороо дургиж явах эрх бий юу гэдгийг тунгааж нэг бодно биз.

МУ-ын хууль тогтоомж иргэн бүрт үйлчилдэг байгаасай.

Эх сурвалж: Ховд.мн



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.185
    2021/02/21

    Даварсан Хар... Вэ

    Хариулах
  • 58.108.114.16
    2021/02/21

    Jinhene nuur tsaraigaa haruulj baina

    Хариулах
  • 64.119.24.195
    2021/02/21

    Пүрэвдорж оо чи наанаа зүгээр амьдраач, худлаа хайр зарлаад байхаа боль, ховдынхон ч гэж ховдынхон хайртай юм бол наадхаа наанаа байлга, үгүй бол хөөж явуул.

    Хариулах
  • 66.181.179.27
    2021/02/20

    Huuli batlaad bsn biluu? Odoo huuliin daguu yah gej bn? Zandan dargaas asuu!!!

    Хариулах
  • 202.9.46.209
    2021/02/20

    Ардчилал гэж хий хоосон бахирсан ийм нөхдөөс болж ардчилал нь анархизм болсноос сүүлийн 30 жилд ард олон хохирч ирлээ.

    Хариулах
  • 202.21.108.48
    2021/02/20

    Энэ чинь нэр олох гэж индэр ашигладаг, хийсэн юмгүй байж бусдыг өөлж мэрдэг ю хууль белүүлж төрөө хүндэлдэггүй нэг маруухан л хүн .

    Хариулах
  • 192.82.68.9
    2021/02/20

    Улс төрийн хийхэл ихтэй, ард иргэдэд УИХ-н танхимаас ч буруу хандлага өгч байгаа харагддаг, бие тоосон энэ хархүүд одоо улс даяар мөрдөж байгаа журмын дагуу, цаашилбаг зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэ хэрэгтэй.

    Хариулах
  • 59.153.115.87
    2021/02/20

    Ih hurliin gishuun baih erhee hasuulah heregtei.

    Хариулах
  • 103.10.23.174
    2021/02/20

    Хийрхэл ихтэй энэ нөхөр төрд удахгүй нүд нь өөрийнхөө хэлж бгаа үгэндээ ч итгэлгүй харагддаг

    Хариулах
  • 64.119.27.202
    2021/02/20

    Хуулийг хэрэгжуулж шийтгэх хэрэнтэй

    Хариулах
  • 103.212.118.42
    2021/02/20

    Өө ингээд тэнэгтдэг гишүүн шүү.... өөрсдөө ингэж л ард иргэддээ буруу хандлага өгдөг малууд байхаар чинь яахийн бэ????

    Хариулах
  • 103.212.118.207
    2021/02/20

    биеэ иэхд бодсон иймэрхүү дарганцруудыг төрөөс зайлуулаасай

    Хариулах