БНСУ, Япон руу тусгай үүргийн онгоц нисгэнэ

2020 оны 03 сарын 26

Улсын Онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хуралдаанаас 4-р сарын 2-нд Сөүл, 4-р сарын 3-нд Япон улс руу тусгай үүргийн онгоц нисгэж Монгол Улсын иргэдээ авчрахаар шийдсэн байна. Тусгай нислэгээр ХӨСҮТ-ийн баг түргэвчилсэн оношлууртай явах бөгөөд 2 цаг тутамд зорчигчдын халуун үзнэ. Ирэх зорчигчид, бүх хүн маск, бээлийтэй байх аж.

Мөн авч ирсэн иргэдийг тусгаарлах хугацааг 14 бус 21 хоног болгож сунгахаар болжээ. Учир нь олон улсын судалгааны дүнгээр халдварын нууц үе 5.5-19 хоног байгааг үндэслэн ийм шийдвэр гаргажээ.

Бусад асуудлыг хуралдаан дууссаны дараа мэдээлэх юм байна.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 27
1.225.150.152
Zochin

14 honog bolgood, gert ni 14 honog tusgaarlamaar yumaa. Ter ih mungu tugrug haana bgaa yum be, hunii gazar horiond baij hamag yumaa ursen bhad ikm ih zardal gargah hetsuu bna.