Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд урьж байна

Өчигдөр 17 цаг 25 минут

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар угтах үйлчилгээ, мэдээллийн ажилтны ажлын байранд тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авахаар болжээ.

Төрийн албыг илүү хүртээмжтэй, нээлттэй болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжих үүднээс өөрийгөө сорих, хөгжүүлэх хүсэлтэй хэн бүхнийг нээлттэй ажлын байранд урьсан байна. 

Сонирхсон иргэд 2021 оны хоёрдугаар сарын 26-ны 18:00 цаг хүртэл eehhzg@moh.gov.mn цахим шуудангаар материалаа ирүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 99236125 утсаар холбогдож авна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна