Д.Нямхүү: Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 2 иргэнээс коронавирус илрээгүй

2020 оны 04 сарын 03

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа "АНУ-ын Холбооны засгийн газраас иргэдэд амны хаалт зүүх талаар шинэчилсэн зөвлөж гаргахаар ажиллаж байна. Япон улс иргэдийг амны хаалт зүүхийг зөвлөж байна. Ерөнхий сайд Абэ бүх өрхөд тус бүр хоёр ширхэг угааж хэрэглэдэг амны хаалтыг шуудангийн хаягаар илгээхээ мэдэгдлээ. Энэ мэдэгдлийг хийхдээ Ерөнхий сайд Абэ өөрөө угааж хэрэглэдэг амны хаалт зүүсэн байв. Халдвартай хүн ярих, ханиах, найтаахад шүлсний бичил дусал халдварыг дамжуулж байна. Португаль улсад тогтоосон онц байдлыг дахин 14 хоногоор сунгаж буйгаа Ерөнхий сайд нь мэдэгдлээ" гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр иргэнээс коронавирус илрээгүй. Катараас ирсэн энхийг сахиулагчдаас вирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 58, Орхонд 20, Дарханд 11 гэх мэтээр нийт 326 давтан шинжилгээнд халдвар илрээгүй. Нийт 326 шинжилгээ хийсэн байна" гэж мэдэгдэв. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.