О.Баасанхүү Орхонд, С.Жавхлан Увсад нэр дэвшинэ

2020 оны 05 сарын 17

Багагүй хэл аманд өртөж АН-д элссэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нар энэ удаагийн сонгуульд тус намаас дэвшихээр болоод байгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр удаа дараалан сонгогдсон Орхон аймагт дахин нэр дэвших мандатаа авч чаджээ. Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан тойргоо сольж, Увс аймагт нэр дэвшихээр болсон байна. Тэрбээр 2016 оны сонгуульд Баянзүрх дүүргээс бие даан нэр дэвшээд ялалт байгуулж байсан юм. С.Жавхлан тойргоо сольсон шалтгаанаа хувь тавилантай холбож ярьсан олон нийтийн анхаарлыг татаад байгаа.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан ч намын даргатайгаа үл ойлголцсоноос намаасаа гараад байсан юм. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.