Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хоёр ажилтан коронавирусийн халдвар авчээ


Нийслэлийн авто замын хөгжлийн газрын хоёр ажилтан, мөн тус давхарын үйлчилгээний ажилтан коронавирусийн халдвар авчээ.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан халдварын маш өндөр эрсдэлтэй буюу хөл хорионы үеэр ажилтнуудаа дуудаж  ажиллахыг шаардах, таваас дээш хүнтэй хурал зохион байгуулах зэргээр ажилтнуудаа төдийгүй тэдний ар гэрийнхнийг эрсдэлд оруулсан гэх гомдол манай сайтын редакцид ирсэн.

Мөн Г.Баярсайхан ажилтнууддаа ажлын байрны дарамт шахалт үзүүлж байгаа талаар хэлэх хүн олон байна. 

Өөрөөр хэлбэл, ажилтнуудаа "шахаж" өөрийн хүмүүсийг томилохоор улайрч байгаа нь олон эрсдлийг үүсгэж байна гэсэн юм.

Дээрх мэдээллийн энэ дагуу НАЗХГ-ын дарга Г.Баярсайханаас тодруулахад "Манайхаас хоёр ажилтан халдвар авсан нь үнэн. Нэг нь нийтлэг үйлчилгээний ажилтан буюу үйлчилгээний ажилтан халдвар авсан. Миний зүгээс ажилтнууддаа дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. 

Шаардлагаа тавиад явж байгаа. Төрийн албан хаагчид цахимаар ажиллана гэдгийг амарна гэж ойлгоод байх шиг байна. Зүй ёсны шаардлагаа тавиад явж байгаа. Манай газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Индра гэх хүнээс өөр чөлөөлөгдсөн хүн одоохондоо байхгүй" гэв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна