Улсаа худалдах шахсан 49-ийнхөнд нам худалдаж авах "үдийн будаа"

2020 оны 05 сарын 17

АН-ын Үндэсний бодлогын хороо өчигдөр хуралдаж нэр дэвшигчдээ тодруулж зарласан. Тус намын удирдлагууд залуучуудаа дэмжих бодлого барьж байгаа хэмээн мэдэгдсэн ч эрх мэдэлтэй, түрийвч зузаан зарим нь рейтинг өндөртэй байсан залуусаа "түлхэж" мандат авсан талаархи мэдээлэл хэвлэлүүдээр гарсаар байна.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт УИХ-д нэр дэвшихээр яригдаж байсан НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат АН-ын дарга С.Эрдэнийн зөвлөх З.Энхболд өөрийнх нь төдийгүй залуусын боломжийг хулгайлж байна хэмээн бухимдаж, мэдээлэл хийсэн.  АН-ын Үндэсний бодлогын хорооны Боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын зөвлөлийн гишүүн тэрбээр Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр горилж байсан билээ. Гэвч АН-аас түүний оронд З.Энхболдыг Баянзүрх дүүрэгт нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Энэ талаар М.Тулгат манай сайтад өгсөн ярилцлагадаа “Үндэсний хэмжээнд танигдсан” лидер учраас хаанаас ч хамаагүй дэвшиж болох юм гэнэ, тийм юм бол тэр хэцүү тойргууд дээр очоод цэнхэртүүлээд ирэх нь яасан юм бэ. Тэр үндэсний хэмжээнд хэрүүл л хийж ирсэн байх. Энэ социалист, нацист нөхөр АН-ын үзэл санааг тээгээд явж чадах уу. Тийм, хулгайч. Гэтэж байгаад гэнэт мярааж гарч ирэх, боломж хулгайлагч” хэмээн бичсэн байв.  

Мөн өчигдөр болж өнгөрсөн үйл явдлаас бас нэгэн анхаарал татсан зүйл нь Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл Эрдэнэтийн 49 хувийнхан гэгддэг Да.Ганболд, Э.Долгион нар УИХ-д нэр дэвшихээр орж ирж, өмнө нь мөнгөө төлсөн 100 саятнуудын урдуур гишгэсэн явдал байв.

 Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц  Да.Ганболд, Э.Долгион нарыг нэр дэвшихэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг АН-ын гишүүд ярьж байна. 
Эрдэнэтийн 49 хувийн ТУЗ-ын дарга Да.Ганболд УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрог буюу Хөвсгөлд нэр дэвших эрхээ аваад байгаа.

 Худалдаа хөгжлийн банкны өмчийг хариуцаж, өндөр цалинтайгаар ажилладаг гэгддэг түүнд 2000 оноос хойш ард түмэн итгэл хүлээлгээгүй. Гэвч Дубайн гэрээний хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны хувийн өмч болгох ажилд манлайлан оролцсон гэдгээр олон нийт сайн мэдэх болсон. 

Харин Э.Долгионы хувьд УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвших эрхээ өвөртлөөд буй. Тус тойрогт БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр яригдаж байсан ч эцсийн мөчид ХХБ-ны 100 хувийн хөрөнгө оруулалттай Блүүберг телевизийн захирал Э.Долгион ялагчаар тодорсон.

Э.Долгион төдийгүй түүний төрсөн дүү Э.Дөлгөөний нэр мөн л Эрдэнэтийн 49 хувьтай холбогддог.  Э.Дөлгөөн нь “Сентарра гоулд” компаниас Бороогийн алтны уурхайн “Гацуурт” төслийг 90 орчим тэрбум төгрөгөөр худалдаж авсан “OZD ASIA PTE” компанийн захирлаар өнгөрсөн онд томилогдсон бөгөөд уг компани нь мөн л Д.Эрдэнэбилэгийнх.

Ийм л тодорхой дүр зургийг  Монголчуудаас Эрдэнэт үйлдвэрийг салгаж авахаар улайрч байгаа Худалдаа хөгжлийн банк өөрсдийн төлөөллөө төрд оруулахаар яарч байна хэмээн хардахад хүргэж байна.

Сануулахад, одоогоос дөрвөн жилийн өмнө ХХБ-ны нэр бүхий нөхдүүд, эрх мэдэлтнүүд хуйвалдаж төрийн мөнгөөр Монголын ганц саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийг хувааж авсан байдаг. Одоо ч энэ хэрэг бүрэн шийдэгдээгүй, маргаатай хэвээр байгаа юм.

Г.Сар

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 18
103.212.117.49
аа

Хөвсгөл аймагт сүүлийн хэдэн жил тасралтгүй ажиллаж, намаас тавьсан бүх шаардлагыг хангаад хамгийн өндөр ретингтэй явж байсан Эрдэнэбаатарыг өөрт нь хэлэлгүй, урьдчилж мэдэгдэлгүй шууд Ганболдоор сольчихдог наасан. Хөвсгөл муу юм болбол чихдэг хар овоохой нь юм уу. энэ нутгийн 100 гаруй мянган хүн мал гэсэн үг үү. аймгийн намын удирдлагуудынх нь байж байгааг хар даа

2020 оны 05 сарын 18
104.56.116.76
Zochin

Yasanch songohgui bai ed nariig

2020 оны 05 сарын 18
70.181.127.87
Irgen

Uls ornoo hudaldaj ard olnii hurungiig luivardsan ajiliin gol zohion baiguulagch zagalmailsan eceg shahuu sanhyygiin luivarchin Ganboldiig huuliin umnu avaachih boloogyi yu.iim hyn turd baih hyn bishee.shuuhed ugch shiitgel onooh heregtei