Бие даагчдыг дэмжиж байгаагаа сонгогчид ингэж дүгнэжээ

2020 оны 05 сарын 18

Сонгуулийн хуулийн 29.2, 31.2,31.3-д заасны дагуу бие даан нэр дэвшихийг горилогчид өөрийг нь дэмжиж буй 801 хүний гарын үсгээ зуруулах ажлаа БИД76-гийнхан хуулийн хугацаандаа амжилттай дуусгалаа. 

Сонгогчид бие даагчдыг дэмжиж байгаа нь ямар нэг намын харьяалалд орж, намын бодлого нэрээр олон нийтийн өмчид  хуруу дүрээгүй гэдгийг хэлж байв. Мөн  өөр өөрсдийн зүгээс дүгнэлт гарган, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүлэл, зорилготой мэдлэг чадвартай эрдэмтэд, судлаачид, эдийн засагчид байгааг талархан хүлээн авч байгаагаа онцолжээ. 

БИД76 нэгдлийн бие даан нэр дэвшихийг горилогчдын 31 хувь нь эрдэмтэн, профессор, 33  хувь нь магистр ,19  хувь нь магистрантур үлдсэн нь докторант юм байна.

Нийт 208 бие даагчдаас эхний 87 хүний мөрийн хөтөлбөрийг улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах  зөв зүйтэй хөтөлбөр гэж дүгнэсний дотор БИД76 нэгдлийн олон хүмүүсийн нэр багтсан юм. Сонгуулийн хуулийн дагуу энэ сарын 22-ноос дотор бие даан нэр дэвшихийг горилогчдын мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг СЕХ өгөх учиртай.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 05 сарын 19
103.9.90.130
үнэн

Бие даагч монголын төрд ёстой хэрэггүй шүү хүн нь агуу сайн хүн байж болно гэвч УИХ д юу ч хийж чадахгүй гэдгийг туршлага харуулж байна. Улс орноо хөгжүүлье улс шиг улс болгоё гэж бид хүс ч байвал нэг ч бие даагчийг сонгож болохгүй