НОК: Иргэд оршин суугаа газрынхаа ойролцоо алхаж, дугуй унаж болно


Дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Нийслэлийн автотээврийн товчоодод зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед зорчино. 

Ингэхдээ иргэний үнэмлэх дээрх хаяг, үйл ажиллагаа явуулах байгууллагын ажилтан гэдгийг нотлох үнэмлэх, байгууллагын гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх зохицуулалт хийжээ.

Мөн иргэд оршин суугаа газрынхаа ойролцоох тоглоомын талбай цэцэрлэгт хүрээлэнд дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх боломжтой. 

Харин энэ үедээ хүн хоорондын зай барих нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зэргээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстойг санууллаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна