Жилийн 10 сая ам.долларын цалинтай ч хагархай дэлгэцтэй утас барьдаг Садио Мане

2020 оны 05 сарын 31

Liverpool багийн тамирчин, хөлбөмбөгийн од Садио Мане жилдээ 10.200.000$ цалинтай. Гэвч түүнийг хагархай дэлгэцтэй Iphone утас барьсаныг  хараад фэнүүд нь ихэд гайхширчээ. Хариуд нь тэр гайхалтай  хариулт хэлсэн байна. Тэрбээр "10 ferrari, 20 алмазтай цаг, 2 супер онгоц надад байлаа гээд чухам юунд хэрэгтэй гэж.  Би маш их өлсдөг байсан, хүнд ажил хийж, хөлбөмбөгийг гуталгүй тоглож, хичээл сургуульд явдаггүй байлаа. Тэгэхдээ одоо би хүмүүст туслаж чадахаар болсон.

Сургууль байгуулж ядуу хүмүүст хоол хүнс, хувцас өгөхийг илүүд үздэг. Тийм ч учраас сургууль, цэнгэлдэх хүрээлэн барьсан. Мөн ядуу орны хүмүүст хоол хүнс, гутал хувцас өгдөг. Сенегал нутгийнхаа хамгийн ядуу хүмүүст үүнээс гадна сар бүр 70 евро өгдөг. Надад гоё машинууд, тансаг хауснууд, үнэтэй аялалууд, супер нисдэг тэрэг хэрэггүй ээ. Миний ард түмэн надад чухал иймд амьдралаас өгсөн багахан ч гэлтгүй бүгдийг нь хуваалцахыг би илүүд үздэг" хэмээн хариулжээ. 

 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 06 сарын 01
98.169.40.24
Z

Saihan setgeltei zaluu umaa

2020 оны 05 сарын 31
103.26.193.46
ZOCHIN

Bravo Sadio Mane.