Б.Бат-Эрдэнэ: Богд хан уулын тусгай хамгаалалттай бүсэд байгаа суурьшлын бүсийг тэлэхийг хуулиар хориглоно

Zuv.mn
56 минутын өмнө

МАН-ын бүлэг хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ.

Бүлгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл явж байна. 1994 оноос хойш 14 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор хууль батлагдахаас өмнө буюу 1994 оноос өмнө амьдарч байсан нутаг нь хууль батлагдсаны дараа тусгай хамгаалалттай газар нутагт тооцогдо болсон асуудал байгаа. Эдгээр иргэдэд газар нутгийг нь хугацаагүйгээр, тэр дундаа гэр бүлийн аль нэгэн гишүүнд өвлүүлэх хэлбэрээр оруулж ирж байгаа.

Аялал жуулчлалын тухайд, 60 хүртэлх жилийн хугацаатай олгохоор, нэг удаа 15 жилээр сунгах боломжийг өгөх байдлаар хийгдэнэ. Харин, тогтвортой, урт хугацаатай олгож байгаагийнхаа хувиар байгаль орчны сатандартуудыг маш чанд мөрдөхийг шаардана. Тодруулбал, унаган төрхийг нь алдагдуулах гэх мэт зөрчил гаргасан тохиолдолд шууд цуцлахаар заасан.

Тусгай хамгаалалттай газар нутаг гэхээр Нийслэл болон суурьшлын бүсэд хамаарах газар нутгийн асуудал мөн хөндөгддөг. Энэ тухайд, Хот суурин газрын хязгаарлалтын бүс гэж нэг зүйл орж ирж байгаа. Хот суурин газарт байгаа тусгай хамгаалалттай бүсийг энэ заалтаар зохицуулна гэсэн үг.

Улаанбаатарт байгаа Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсийн эрхийг Засгийн газарт олгоно. Засгийн газар Улаанбаатар хотод менежментээр шилжүүлэх эсэх шийдвэрээ өөрөө гаргана гэсэн үг.

Нэгэнт үүсчихсэн суурьшлын бүс дээр тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль хэрэгжүүлнэ гэдэг хэцүү. Жишээ нь Улаанбаатар хот, Богдхан уулын тусгай хамгаалалттай бүс 2900 орчим га газрын асуудал байна. Энийг бид нар тэлэхийг хориглож байгаа” гэлээ.  

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна