Энэтхэгийн засгийн газар xятадуудын бүтээсэн аппликейшнүүдийг ашиглахыг хориглов

2020 оны 06 сарын 30

Өнгөрсөн даваа гарагт Энэтхэгийн засгийн газар ''Энэтхэг улсын хараат бус, тусгаар тогтносон байдалд заналхийлж, хөнөөл учруулж болзошгүй'' байгаа тул ийн Хятадуудын бүтээсэн аппликейшнийг ашиглахыг хориглосон байна. 

Нийтдээ 59 аппликейшн ашиглахыг хориглосон бөгөөд тэдний дотор ''WeChat'', ''TikTok'' зэрэг Энэтхэг хэрэглэгчдийн хамгийн ихээр хэрэглэдэг аппликейшнүүд багтаж буй юм. Энэ сард гарсан Ладак мужийн хилийн маргаантай холбоотой ийнхүү Энэтхэг Хятадын харьцаа муудах болсон хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Уг хилийн мөргөлдөөнд Энэтхэгийн 20 цэрэг харамсалтайгаар амь эрстсэн билээ. 

Энэтхэгийн мэдээлэл технологийн яамны мэдэгдэж буйгаар зарим эх сурвалжуудаас ''хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хулгайлж, нууцаар бусдад дамжуулж байна'' гэх гомдлууд ирсэн тул ийнхүү хориглож байна гэжээ. 

Уг үйлдэл нь хүний хувийн нууцад бүдүүлгээр халдаж, цаашлаад Энэтхэг улсын халдашгүй эрх, үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй тул яаралтай арга хэмжээ авсан хэмээн Энэтхэгийн мэдээлэл технологийн яамны сайд өгүүлжээ.

TikTok аппликейшнийг эзэмшдэг ByteDance компанийг хэрэглэгчдийн хувийн нууцыг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулдаг хэмээн АНУ-ын сенатууд ч буруутгаад амжсан юм. Гэсэн ч ByteDance компани уг мэдээллийг няцаасан байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.