Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 3500 га талбай шатжээ


Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Өвөрт-Уул” гэдэг газар хээрийн түймэр гарч, 3500 га талбай шатжээ. 

Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 19-ний 19:45 цагт хүлээн аймгийн Онцгой байдлын газар хүлээж авсан байна. Улмаар Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж, галыг тавдугаар сарын 20-ны 02:30 цагт цурамд оруулж 04:03 цагт бүрэн унтраасан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна