Н.Баасанцогтоос мөнгө авсан гэх шүүгчдийг асуудлыг хойшлууллаа


Өмгөөлөгч Н.Баасанцогтоос мөнгө авсан гэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Мөнхбаяр Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэцэцэг нарыг ШЕЗ-өөс өөрсдийн хүсэлтээр холбогдох байгууллагад шалгуулахыг мэдэгдсэн албан бичгийг хүргүүлж байсан.

ШЕЗ-ийн Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаан өнөөдөр болж дээрх шүүгчдийн асуудлыг хэлэлцэхээр болсон ч хуралдааныг хойшлуулах хүсэлт шүүгчдээс гаргасан учраас хуулийн дагуу тавдугаар сарын 25-ны 9.00 цаг хүртэл хойшлууллаа.

Дараагийн удаад шүүгч нар хойшлуулах хүсэлт гаргавал хүлээж авахгүй шууд хуралдах юм байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.225
    2021/05/22

    Хойшлуулж байгаад сонгууль өнгөрөөнө. Тэгээд чимээгүй болцгоож бгаад хэрэгсэхгүй болгоод дуусна даа

    Хариулах
  • 103.212.119.157
    2021/05/22

    Авах мөнгөө тохирч чадаагүй тул хурал хойшлов.

    Хариулах