ШУУРХАЙ: Согтуу жолооч хоёр айлын гэр дайрсан ноцтой осол гарлаа


Сонгинохайрхан дүүргийн 33 хороо буюу бидний нэрлэж заншсанаар Тахилтад согтуу жолооч нэг хашаанд байрлах хоёр айлын гэрийг дайрсан ноцтой осол гарчээ. 

Осол гарах үед бага насны дөрвөн хүүхэд, настай хүн байсан ч азаар хүний амь эрсдээгүй байна.  Харин оршин суугчид эд хөрөнгөөрөө ноцтой хохирч, айж түгшин шоконд орсон байдалтай байгаа аж. 

Осол гаргасан жолооч хэргийн газраас зугтахыг завдсан ч зогсоож, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Газар дээрээс нь шууд дамжуулалт хийсэн ТВ4 телевизийн мэдээлсэнээр уг осол болсноос хоёр цагийн дараа цагдаагийн болон түргэн тусламж ирсэнд иргэд гомдолтой байгаа аж.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Осол гаргасан жолоочийг саатуулан шалгаж байна. Одоохондоо тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Бид эл хэргийн талаар тодруулан эргэн мэдээлэх болно.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.27.4
    2021/05/23

    Ene sortuu joloonii ard suusan humuus arhinaas bolj l uhej amidralgui bolno shu. Erguunuud

    Хариулах