Ахлах сургуулийн дипломоо 52 жилийн дараа авчээ

С.Гандэлгэр
13 цаг 38 минутын өмнө

АНУ-ын Мэриланд дахь "La Plata" ахлах сургууль төгсөөд 52 жил болж буй долоон сурагчдаа дипломыг нь гардуулан өглөө.

Эдгээр сурагчид нь 1969 онд сургуулиа төгсөж байсан ч тэр жил болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсоныхоо төлөө шийтгүүлсэн байжээ.

Тухайн жил оюутнууд мужийн боловсролын төв нь өнгөт арьстнуудыг ялгаварлаж буйг эсэргүүцэн жагссан. Улмаар үймээн болсон тул диплом өгөх боломжгүй болж сургууль тарсны дараа сурагчдад шуудангаар илгээсэн байна. Гэвч өнгөт арьст долоон сурагчийн дипломыг анхнаасаа хийгээгүй байжээ.

Иймд одоогийн Боловсролын төвийн зөвлөлийн дарга Чарльз Латина тус долоон сурагчдын дипломыг нөхөн олгохыг хүссэн байна.

Дипломоо авсан Дейл Конти "Тухайн үед ангийнхантайгаа хамт диплом авч чадаагүй дээ харамсаж байсан ч тайван байсан. Харин одоо цаг сайхан болжээ" гэсэн юм.

Эх сурвалж: CNN



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна