6800 жилд ганц удаа тохиодог сүүлт од харагдах үед гэрлэх санал тавьжээ

2020 оны 07 сарын 27

Гэрлэх санал авсан өдрөө эмэгтэй хүн бүхий л амьдралынхаа туршид нандигнан дурсаж явдаг. Энэхүү чухал, тэмдэглэлт үйл явдлыг онцгой байлгахыг эрчүүд маань эртнээс хичээсээр ирсэн. 


Жон болон Эрика нар хоёр жилийн турш үерхсэн бөгөөд нэг гэрт тусдаа гараад жил хагасын нүүрийг үзжээ. Тэдний хамтын амьдрал үнэхээр гайхалтай, хэрүүл маргаангүй хайраар дүүрэн байсан учир Жон 2019 оны арван хоёрдугаар сараас эхлэн найз бүсгүйдээ гэрлэх санал тавина хэмээн төлөвлөх болжээ. Эхэндээ тэрбээр Орегон мужийн Кратер нуурын эрэг дээр гэрлэх санал тавина хэмээн бодсон ч хөл хорионы үед уг төлөвлөгөө нь бүтэхээргүй болж гэнэ.

erica and john


Тэгтэл түүний толгойд нэгэн мэргэн санаа төрсөн нь 6800 жилд ганц удаа энгийн нүдээр харах боломжтой болдог Ниовис сүүлт од долдугаар сард үзэгдэж өнгөрөх явдал байв. 

Дэлхийн бөмбөрцгийн умард зүгт долдугаар сарын 12-оос 23-ны өдрүүдэд Ниовис сүүлт од үзэгдэх боломжтой болсон юм. Тэрбээр найз бүсгүйдээ ''Нью Йоркын Ол Форжид байх эцэг эхийнхээ эдлэнд очиж амаръя'' хэмээсэн бөгөөд тэнд очих үедээ гэрлэх саналаа тавихаар зэхжээ. Жон өөрийн зурагчин найздаа уг төлөвлөгөөгөө танилцуултал найз нь тэдний зургийг дарж өгье хэмээн зөвшөөрчээ. 

 

Image

Гэрлэх санал төгс болж, найз бүсгүй нь ч тэр дороо зөвшөөрсөн юм. 

Би түүнийг өвдөг дээрээ сөхөрч суухад нь л юу болох гэж буйг мэдээд тэр дороо уйлчихсан. Баярын нулимсыг хайр гамгүй урсгасан даа. Миний амьдралд тохиолдож байсан хамгийн аз жаргалтай, гэнэтийн мөч байлаа. Ийм романтик залуутай учирсандаа баярлаж байна хэмээн Эрика өгүүлжээ.

 

Эх сурвалж: ЗӨВ.МН
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.