Амралтын өдрүүдэд зам хаах хуваарь

2020 оны 08 сарын 01

Амралтын өдрүүдэд зуслангийн чиглэлийн болон зарим авто замыг хэсэгчилж эсвэл бүрэн хааж зам засварын болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийхээр болжээ.

1. Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 2020.07.27-ны 22:00 цагаас 2020.08.11-ны 08:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг бүрэн хаана.

2. “Дэнжийн мянга"-ын авто замын доогуур дулааны шугам татах ажил хийгдэх тул 2020.08.01-ний 13:00 цагаас 2020.08.02-ны 06:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, зам сэтлэх ажил гүйцэтгэнэ.Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд өөрчлөлт орох юм.

3. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж” буюу Хөсөг трейдийн авто замыг 2020.07.28-ны өдрөөс 2020.08.28-ны өдөр хүртэл хэсэгчлэн хаана.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.