У.Хүрэлсүхийн АНХНЫ ТОМИЛГОО: Я.Содбаатар, А.Үйлстөгөлдөр, Ж.Энхбаяр


Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан У.Хүрэлсүхийг тангараг өргөх ёслолын ажиллагааг Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганы ирц 90 гаруй хувьтай байлаа. 

Тэрбээр тангаргаа өргөсөн  даруйдаа ҮАБЗ-ийг хуралдуулж, долоодугаар сарын 1-нээс цуцлагдах халамжуудыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Зургаа дахь Ерөнхийлөгчийн анхны томилгоог танилцуулья. Ж.Энхбаяр ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар, Я.Содбаатар ЕТГ-ын даргаар, А.Үйлстөгөлдөр ЕТГ-ын дэд даргаар тус тус томилогдох ажээ. А.Үйлстөгөлдөр, Ө.Золбаяр, Ц.Ганзориг нар нь өнгөрсөн хугацаанд нэг баг болж, Ерөнхий сайдын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах харилцааг зохицуулж байсан. Эл багаараа ЕТГ-т багтан ажиллах чигтэй байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.