Э.Оюунболд: Ганц хүний хатгалгад орж допингийн шинжилгээ өгөхгүй


Улсын арслан Ц. Содномдорж , аварга Э.Оюунболдтой хамт допингийн шинжилгээ сайн дурын үндсэн дээр өгөх хүсэлтээ илэрхийлсэн. 

Харин Э.Оюунболд допингийн холбооноос нэр цохож авна гэвэл шинжилгээ өгнө. Цаасан дээр бичсэн дүрэм журмаа аваад ир. Татгалзах зүйл алга. Бусдаар ганц хүний хатгалгад орж шинжилгээ өгч чадахгүй гэсэн хариултыг өгчээ.

Дөрвийн даваанд аварга С.Мөнхбат аймгийн заан Э.Мөнхжаргалд, тавын даваанд улсын аварга Э.Оюунболд Өмнөговь аймгийн арслан Э.Нямаад, улсын аварга П.Бүрэнтөгс Сэлэнгэ аймгийн арслан Төрболдод унав. Мөн Г.Эрхэмбаяр аварга өвдөг шороодов. Ингэснээр өнөөдрийн барилдаанд зодоглосон дөрвөн аварга аймгийн цолтнуудад ээлж дарааллан унасан.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.155
    2021/08/18

    Айгаад байгаа юмуу. Харин ч хамтдаа өгөөд нэрээ цэвэрлээд аваач. Ямар нэг шалтаг ярьж өгөхгүй байгаа чинь харин сэжигтэй санагдаж байна.

    Хариулах
  • 66.181.161.71
    2021/08/17

    Нэр төртэй хамтдаа өгчих. Чамайг 5-н даваанд санаатай бодлогоор унасан гэж хүмүүс хардаж байна. Ухаантай нь буулт хийдэг юм.

    Хариулах