Ховд аймагт дельта вирусийн 11 тохиолдол илэрчээ


Баян-Өлгий аймагт дельта вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймагт энэ төрлийн вирус орж ирсэн эсэхийг илрүүлэх зорилгоор Covid-19-ийн халдвартай 50 иргэний сорьцыг ХӨСҮТ-рүү явуулсан байна.  Эхний ээлжинд 20 сорьцоос шинжилгээ авахад 11-ээс нь дельта вирус илэрчээ. Үлдсэн 30 сорьцын хариу хүлээж байгааг орон нутгаас мэдээллээ.

Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 15-наас 24-нийг хүртэл тус аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг аймгийн Засаг даргын захирамжаар хаасан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна