А.Мөнхбат Австрали улсын тамирчинг цэвэр яллаа


Пара жүдо бөхийн тамирчин А.Мөнхбат 66 кг-ын жингийн нэгдүгээр тойрогт Австрали улсын тамирчинтай оноолт таарч, цэвэр яллаа. Тэрбээр олон улсын хэмжээний мастер, дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг "IBSA" хараагүйчүүдийн спортын дэлхийн наадмын алт, мөнгөн медалийн эзэн билээ. Мөн дэлхийн чансаааны долдугаар байрт эрэмблэгддэг юм. 

Есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх энэхүү наадамд Монгол Улсын баг тамирчид пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд дараахь 11 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.72
    2021/08/28

    Mundag judochin dvvdee Sportiin ondor amjilt husen erooe mundag saihan bna

    Хариулах