Ерөнхийлөгч есдүгээр сарын 3-нд ОХУ-д айлчилна

С.Гандэлгэр
2021/08/27

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оросын талын урилгын дагуу цахимаар оролцож, үг хэлнэ. Энэ үеэр ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзаж, яриа хэлэлцээр өрнүүлэх гэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анхны гадаад томилолтоо У.Хүрэлсүх ОХУ-аас эхлүүлж байна.  Ерөнхийлөгч асан Х.Баттулга өмнө нь Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо Владивостокоор дамжуулан нүүрсээ гуравдагч хөрш рүү гаргах асуудлыг хөндөж байсан билээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.