Цэргийн алба хаагч Б.Чинбат ЭЕШ өгч, МУИС-д орох батламжаа авчээ


Хилийн 0132 дугаар ангийн хугацаат цэргийн алба хааж буй ахлах байлдагч Баттөмөрийн Чинбат элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэн оролцож, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуульд Прогамм хангамжийн мэргэжлээр суралцах батламжаа гардан авчээ. Тэрбээр математик, монгол хэл, англи хэл, нийгмийн тухай мэдлэг болон монгол улсын түүх хичээлээр шалгалт өгсөн байна.

Эх орныхоо торгон хилээ хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ хүсэл мөрөөдөлдөө хүрч буй хилчин байлдагчдаа баяр хүргэе. 

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах алба




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна