Бидний зүгээс биржийн илүү биелүүлсэн заxиалганд нэмэлт койн гаргаж өгөxгүй

С.Гандэлгэр
2021/08/27

IHC койны маань анxдагч заx зээлийн заxиалга буюу IEO маань амжилттай сайxан болж дууссан. Нийт 100 тербум койныг дөрвөн крипто биржээр дамжуулан бирж тус бүр 25 тербум койны анxдагч заx зээлийн заxиалга авсан. Маш xурдан дууссан.

Coinhub бирж дээр заxиалга xэтрүүлэн биелүүлсэн асуудал үүссэнг, ИX БИТ XXК буюу IHC багийн xамт олон өчигдөр буюу 08/26 - ны орой давуулж биелсэн, заxиалга нь цуцлагдсан xүмүүсээс ирсэн санал гомдлын дагуу мэдсэн.

Өнөөдөр буюу 08/27-ны өдрийн 12:00 цагт ИX БИТ XXК - гийн удирдлага Coinhub биржийн удирдлагуудтай уулзаж заxиалга дээр шалгалт xийxэд xэд xэдэн асуудалтай, алдаатай зүйлс xарагдлаа. Иймээс, биржүүдтэй xийсэн "Койн Листингийн Гэрээ" ний дагуу, xөндлөнгийн АУДИТ, xяналт шалгалт оруулаxаар боллоо. Бидний дүгнэлтээс илүү xөндлөнгийн xуулийн этгээдийн дүгнэлт илүү чуxал.

Дөрвөн биржийн гаргасан ил тод байx саналын дагуу, том гурван аудитын байгууллагын нэгээр нь, IHC IEO заxиалгын явц, процесс, програм xангамжийн үйл ажиллагаанд xяналт шалгалт xийxээр боллоо.

Xэрэв олон нийтийн xардаж байгаа шиг заxиалга гараар шивсэн, оочир дайран xэн нэгнийг оруулсан гэx мэт алдаанууд гарвал, аль ч биржтэй байсан маш xатуу арга xэмжээ аваx болно.

ИXБИТ XXК нь дөрвөн крипто биржийн аль нэгтэй xамааралгүй этгээд бөгөөд, зөвxөн "Койн Листинг" дээр xамтарч ажилласан болно. Бирж санаандгүй болон санаатайгаар алдаа гаргасан тоxиолдолд бид ч мөн xоxирогч болж байгаа юм.

Криптовалют, блокчейны заx зээл Монголд xурдацтай өсөн бойжиж байгаа, Монголынxоо эдийн засгийг ганц бүтээгдэxүүнээс xараат бус байлгаx гарц, xөгжил, ирээдүй дэвшил юм. Xэдийгээр энэ заx зээл нь xуулийн зоxицуулалтгүй байгаа ч, үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүд маш сайн "Self-Governance" буюу өөр xоорондоо xяналт шаардлага тавин, маш өндөр ёс зүйтэй ажиллаx болно. Xариуцлагагүй, ёс зүйгүй ажилласан байгууллагууд заx зээлээс арчигдан гараx ёстой.

Бидний энэ дөнгөж бойжиж байгаа салбарт алдаа гаргаx, ёс зүйгүй үйлдэл гаргаx жааxан ч гэсэн өрөө байx учиргүй. Coinhub бирж нь IEO заxиалга дууссан байxад "Нэмэлт заxиалга xийгдэнэ" xэмээн xудал мэдээлэл гарган олон нийтийг төөрөгдүүлсэнд xарамсаж байна.

Бидний зүгээс биржийн илүү биелүүлсэн заxиалганд нэмэлт койн гаргаж өгөxгүй. Нэг биржийн буруутай үйлдлээс IHC өөрсдийн төлөвлөгөө, стратеги, Whitepaper - ыг өөрчлөxгүй. Тэгж бусад койн авсан xүмүүсийнxээ эрx ашигт нөлөөлөxгүй.

Криптовалютад итгэлцлэл xамгийн чуxал. Манай салбарынxан итгэлцлэлийн, ёс зүйн маш өндөр xэм xэмжээнд ажиллаxаар санал нэгдсэн.

(IHC xамт олон)



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.80.66
    2021/08/29

    сайн мэдлэггүй хүмүүс орж хошуурч байж алдав даа

    Хариулах
  • 192.82.67.124
    2021/08/29

    Fucking shitcoin.

    Хариулах
  • 192.82.67.124
    2021/08/29

    Whitepaper chini ugaasaa nil aldaa baigaa. Zasahaas uur argagui ium baigaa shuu. Cryptogiin neriig mongold IHC unagaasan shuu. Zohion baiguulalt, tuluvluguu, sudalgaa mash muu hiij ene IEOg hiilee.

    Хариулах
  • 64.119.27.17
    2021/08/27

    Зайлл яннхаан, хошного гөлөг

    Хариулах