Цахим луйвар хийж байсан гэх Хятад иргэдийг шүүж байна

2020 оны 10 сарын 13

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр БНХАУ-ын иргэн Лью Тинг Хуа нарын 15 хүнийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.30 цагаас үргэлжлэн хуралдана.  

Өнгөрөгч 2019 оны аравдугаар сарын 30-нд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан. Хэргийг шалгах явцад, дээрх иргэд Монгол Улсад мөнгө угаасан, цахим залилан, луйвар хийж байсан нь  тогтоогдсон юм.

Улмаар дээрх хэргийг удирдан зохион байгуулсан гэх БНХАУ-ын нэр бүхий иргэдийг саатуулж, бусад иргэдийг Монгол Улсаас албадан гаргасан юм. 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 10 сарын 13
139.5.219.142
золиослогч шуналтнуу

Аль ч улсын иргэдэд тохиолддог нэг зовлон нь эрх мэдэлтэй шуналтнуудын золиос болдог нь жам болоод байна. Эдгээр хятад иргэдийн цаана манай эрх мэдэлтнүүдийн нэг байж байгаа. Тэгээгүй юм бол тэд хилээр яа орж ирхэв?Ирсэн хойно нь орогнох орон байр, холбоо хэлхээ барих тэр олон утасны дугаар олгох гээд манай талд олон асуудал бий. Тэд хэл мэдэхгүй,газар мэдэхгүй ээ